Investor World Review
SEE OTHER BRANDS

The latest news on finance and banking

EBC Санхүүгийн Групп 2025 оны World Finance Форекс Шагналуудаас хүртлээ

"Most Trusted FX Broker"" болон ""Best Trading Platform"" шагналуудын 2025 оны цом, өргөмжлөл EBC Financial Group-ийн World Finance-аас гурван жил дараалан үнэлэгдэж байгааг тэмдэглэж буй бахархалт үйл явдал юм. – EBC

Гурван жил дараалан амжилттай! EBC Санхүүгийн Групп 2025 оны World Finance Forex Awards-аас “Хамгийн Найдвартай Форекс Брокер” болон “Шилдэг Арилжааны Платформ” шагналуудыг хүртлээ.

“Хамгийн Найдвартай Брокер” шагналыг, мөн 2023 оноос хойш хоёр дахь удаагаа “Шилдэг Арилжааны Платформ” шагналыг хүртлээ.

LONDON, UNITED KINGDOM, June 25, 2025 /EINPresswire.com/ -- EBC Санхүүгийн Групп 2025 оны World Finance Форекс Шагналуудаас “Хамгийн Найдвартай Брокер” ба “Шилдэг Арилжааны Платформ” шагналуудыг хүртэж, дэлхийн зах зээлд аюулгүй, шинэлэг, үйлчлүүлэгч төвтэй арилжааны шийдлүүдийг хүргэхэд тэргүүлэгч байгаагаа дахин батлав.

Энэ нь EBC-ийн World Finance-аас гурван жил дараалан шагнагдаж байгаагийн нэг бөгөөд өмнө нь “Шилдэг CFD Брокер”, “Шилдэг Форекс Арилжааны Платформ” болон “Шилдэг Арилжааны Гүйцэтгэл” зэрэг төрөлд шагнал

хүртэж байжээ. 2025 оны энэхүү хүндэтгэл нь улам өрсөлдөөнтэй, зохицуулалтын өндөр шаардлагатай санхүүгийн орчинд компанийн тогтвортой амжилтыг илэрхийлж байна.

EBC Санхүүгийн Групп (UK) ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Барретт хэлэхдээ: “Эдгээр шагналууд бидний үйлчилж буй үйлчлүүлэгчдэд хамгийн чухал байдаг зүйлсийг – итгэлцэл ба үр ашгийг – тусгасан учраас онцгой утга учиртай юм. Хурд, нарийн шалгалт, өөрчлөгдөж буй хүлээлтүүдийн дунд, EBC Санхүүгийн Групп үйлчлүүлэгчиддээ найдвартай брокерийн үйлчилгээг үзүүлдэгтээ бахарахдаг. Эдгээр шагналууд бидний баг, дэлхий даяар ажиллаж буй компаниудын хамтын хүчин чармайлтыг илэрхийлдэг бөгөөд бидний тавьсан босгыг улам өндөрт өргөх үүргийг бататгадаг.”

Дэлхийн зах зээлд шинэ жишиг тогтоож байна

“Хамгийн Найдвартай Брокер” шагнал нь өндөр ёс зүй, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, урт хугацааны хариуцлагыг чанд баримталдаг брокеруудыг үнэлдэг. Зохицуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын хүлээлт тасралтгүй өөрчлөгдөж буй өнөө үед энэхүү нэр хүндтэй шагнал нь EBC-ийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагатай удирдлага, ёс зүйт үйлчлүүлэгчийн харилцаанд тууштай үнэнч байгааг баталж байна.

EBC нь өөр өөр бүс нутгуудад үйл ажиллагаа явуулдаг охин компаниудынхаа шугамаар дэлхий дахины олон төрлийн үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ орчинд зохицуулалтын тодорхой байдал ба итгэлцэл нь тогтвортой өсөлтийн үндэс бөгөөд бат бөх дотоод хяналт, үйлчлүүлэгчийн боловсрол, эрсдэлийн мэдрэмжтэй соёл нь EBC-ийн дэлхий нийтийн зохицуулалтын хандлагын гол тулгуур болдог.

Технологийн дэвшлээр арилжааны шинэчлэлийг хөтөлж байна

“Шилдэг Арилжааны Платформ” шагнал нь EBC-ийн арилжааны дэд бүтцэд оруулж буй тасралтгүй хөрөнгө оруулалтыг үнэлсэн хэрэг юм. Хувийн болон мэргэжлийн, мөн институцийн арилжаачдад зориулсан EBC-ийн платформ нь томоохон санхүүгийн төвүүд дэх тусгай серверүүдээр 20 миллисекунд хүртэл хурдтай гүйцэтгэл,

хамгийн оновчтой ханшийг сонгох ухаалаг захиалгын маршрутизатор, төрөл бүрийн арилжааны хэв маягт нийцсэн нэмэлт хэрэгсэл, анализын шийдлүүдийг санал болгодог архитектуртай.

Тус платформ олон төрлийн хөрөнгийн ангиллыг дэмждэг бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хялбар, шуурхай хэрэглэгчийн интерфэйс нь хэлбэлзэл ихтэй зах зээлийн нөхцөлд ч цогц стратегиудыг өөртөө итгэлтэй хэрэгжүүлэх боломжийг олгодог.

“EBC Санхүүгийн Групп форекс арилжааны салбарын гол чиглэлүүдэд онцгой амжилт үзүүлж, 2025 оны World Finance Forex Awards-аас ‘Хамгийн Найдвартай Брокер’ болон ‘Шилдэг Арилжааны Платформ’ шагналуудыг хүртлээ” хэмээн World Finance сэтгүүлийн Ерөнхий Төслийн Захирал Сирил Жонс онцоллоо.

“Ил тод байдал, зохицуулалтын өндөр стандарт, харилцагчиддаа үзүүлдэг тогтвортой, чанартай үйлчилгээ EBC-г улам ширүүн өрсөлдөөнтэй энэ зах зээлд онцгойрон ялгарахад хүргэсэн. Тэдний арилжааны платформ хэрэглэгчдэд ээлтэй, дэвшилтэт гүйцэтгэлийн чадвараараа манай шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, салбартаа тэргүүлэх хэмжээнд хүрч чадсан. EBC итгэлцэл, шинэчлэлээр удирдах үлгэр жишээ болсон байгууллага юм.”

World Finance Forex Awards Их Британийн World News Media группээс эрхлэн гаргадаг тэргүүлэгч санхүүгийн хэвлэл болох World Finance сэтгүүлийн жил бүр зохион байгуулдаг нэр хүндтэй шагналын арга хэмжээ юм. Шагналын эздийг ахлах санхүү, бизнесийн сэтгүүлчдээс бүрдэх шүүгчдийн баг, судалгааны тусгай баг болон уншигчдын санал, дүгнэлтийн үндсэн дээр шалгаруулдаг. Энэхүү шалгаруулалт нь нэр дэвшигчдийг дэлхийн зах зээл дэх гүйцэтгэл, ил тод байдал, нөлөөллөөр нь бодитоор үнэлэх зорилготой.

EBC Financial Group болон түүний шагналт үйлчилгээнүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл: www.ebc.com

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.

40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.

EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

https://www.ebc.com/

Michelle Siow
EBC Financial Group
+60 163376040
michelle.siow@ebc.com
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Share us

on your social networks:
AGPs

Get the latest news on this topic.

SIGN UP FOR FREE TODAY

No Thanks

By signing to this email alert, you
agree to our Terms of Service